“Оскар”-т хүрэх Хятадын найдвар

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

“Оскар”-т хүрэх Хятадын найдвар

Яг энэ өдрүүдэд Хятадын кино театрууд “Дайны цэцэгс” нэртэй нэгэн шинэ киног үзэх гэсэн үзэгчдээр дүүрэн байна. Өмнөд хөршийн хамгийн нэртэй найруулагчдын нэг Жан Имоугийн шинэ кино шуугиан тарилаа. Тэрбээр киноныхоо гол дүрд Кристиан Бэйлийг тоглуулсан бөгөөд анх удаа Хятад киноны гол дүрд барууны хүн тоглосон нь энэ.

1931-1945 оны Хятад дахь Японы түрэмгийллийн тухай хөндсөн уг кино 1937 оны Нанжингийн аймшигт цуст аллагыг гол сэдвээ болгон авчээ. Япон цэргүүд хятад хүмүүсийг хэрхэн алж, яргалж, охидыг нь хүчирхийлж байсныг кинонд үзүүлсэн байна. Ер нь түүхийн баримтаас харахад япон цэргүүд Нанжинд 300 гаруй мянган хятад хүнийг алсан гэдэг.

Арай өөр шийдлээр хийгдсэн энэ киног “Оскар”-аас юм дуулгаж мэднэ хэмээн өмнөд хөршийн кино судлаачид таамаглаж байгаа юм. Харин найруулагч Жан өөрөө “Ямар ч байсан бид маш их хичээж, ажиллаж байж энэ киног бүтээсэн. “Оскар”-ын эздийг ямар шалгуураар сонгодгийг үнэндээ би ойлгодоггүй” гэж ярив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж