
Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтыг монголын үндэсний компаниуд гардан гүйцэтгэх боломжийг нээх ашиглах зорилгоор “Монгол 999” үндэсний компаниудын нэгдэл байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус нэгдэл өнгөрсөн даваа гаригт 700 орчим компани нэгдээд байсан. Харин өнөөдрийн байдлаар 780 компани нэгдээд байгаа аж. Түүнчлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тус нэгдлийг дэмжин ажиллахаа мэдэгдлээ” хэмээн “Монгол базальт” компанийн захирал Л.Ариунболд ярилаа.
Б.Анхаа