“Sprite Лиг” шинэ менежментээр хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

“Sprite Лиг” шинэ менежментээр хөгжиж байна

Хүүхэд, залуус минь чөлөөт цагаа өөр ашигтайгаар, зөв боловсон өнгөрөөх боломж бүрдээгүй гэх шүүмжлэл нэг үе байсан. Үнэхээр ч ирээдүй үе минь баарнаас өөр суух газар, комьютер тоглоомоос өөр спорт үгүй мэт үе байсныг үгүйсгэхгүй. Харин сүүлийн үед томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа биелүүлэн хүүхэд, залуусын төлөө олон ажил зохион байгуулах болсон билээ. Залуус сонирхлоо нэгтгэж чадвал хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг Үндэсний компаниуд нээж өгсөнтэй хэн ч маргахгүй. Тэдний нэг бол “М-Си-Эс Кока-Кола” компанийнхан. Тус компанийнхан хүүхэд залуусын хамгийн их сонирхдог спортыг нь хөгжүүлэх зорилгоор гудамны сагсан бөмбөгийн тэмцээнийг Монголд эхлүүлсэн билээ. Барууны киноноос л хардаг гудамжны тэмцээний утга учрыг манай залуус мэдэрч, дурлах болсноор чамгүй олон жил өнгөрч байна.

Сагс бол багийн спорт. Тэндээс нэгнийгээ гэсэн сэтгэл зүрх, хамтраад зүтгэвэл амжилтад хүрэх боломж, багийн амжилт зэргийг хамгийн амархан мэдэрдэг билээ. Тийм ч учраас сагс тоглож өссөн хүүхэд хамт олонч, нэгдмэл, багийн сэтгэлгээтэй байдгийг судлаачид тогтоосон.Тиймээс ч “М-Си-Эс Кока-Кола” компани сагсан бөмбөгийн спортыг дэмжиж эхэлсэн нь залуусын хүлээлтийг нөхөж чадсан билээ. Тэдний 2005 оноос эхлүүлсэн “Sprite Лиг” нь сагсан бөмбөг сонирхогч, ажилтан залуус, байгууллага, компаниудын хүрээнд олныг хамруулах зорилготой байснаас өөрсдийн ашгийн төлөө санаа агуулаагүйгээрээ тухайн үед шинэлэг байлаа.

Улмаар “М-Си-Эс Кока-Кола” компани 2005 оноос Монголын сагсан бөмбөгийн “TLG-13” төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд, залуусын дунд эрүүл, идэвхитэй амьдралыг хэвшүүлэх зорилготой тэмцээн, уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Тэдний үйл ажиллагаанд сагсан бөмбөг сонирхогчид олноороо нэгдсэн байдаг. Мөн зохион байгуулалт сайтай, брэндийг сурталчилах замаар санхүүждэг, ашгийн бус нийгмийн сайн сайхны төлөө байснаараа олны талархлыг хүлээж байсан юм 

“Sprite Лиг” төдийгөөс өдийг хүртэл

Жил ахих бүрт тэмцээн өргөжиж, цар хүрээ нэр хүнд ч өсч байна. Тоон хэлээр дүгнэвэл, өнгөрсөн хугацаанд 120 гаруй удаа сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болгож чаджээ.

“М-Си-Эс Кока-Кола” компаниас эхлүүлсэн тэмцээн зөвхөн нийслэлд биш орон нутагт хүрээгээ тэлж, Эрдэтэд Дарханд ч буухиалах болсон. Үүний хажуугаар сагсан бөмбөгийн мэргэжлийн лигт тоглодог тамирчид “Sprite Лиг”-ийн залуусын өрсөлдөгч болох болжээ. Тухайлбал, “Спрайт А”, “Спрайт Б” лиг болон гудамжны сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” тэмцээнүүдийг жил бүр зохион байгуулж байгаа. Энэ онд л гэхэд дээрх тэмцээнүүдэд 2500 гаруй залуус оролцсон. Мөн 48 багийн 800 гаруй тамирчид “Спрайт”-ын аваргын төлөө өрсөлдсөн билээ. Дээрх тоо спортын төрөлд хамрагдсан хүрээгээрээ хамгийн дээгүүрт ч бичигдэж магадгүй.

Өөрөөр хэлбэл, “М-Си-Эс Кока-Кола”-гийнхний нийгэмд эхлүүлсэн энэ ажил улам өргөжиж, амжилттай байхын хэрээр хариуцлага өндөрсөхөөс аргагүй болсон байна. Тиймээс ч өнгөрсөн онд компанийнхаа дэргэд “Sprite-Сагсан бөмбөгийн зөвлөл” байгуулжээ.

“Sprite-Сагсан бөмбөгийн зөвлөл” нь Sprite- сонирхогчдын лиг гэдгээ хагдалж үлдэх. Мөн сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийг тусад нь бие дааж хөгжүүлэхэд дэмжлэн үзүүлэх зарчмаар ажиллаж байгаа аж.

Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулжээ

Үндэсний “М-Си-Эс Кока-Кола” компанийн дэргэд сагсан бөмбөгийг хариуцаж ажиллах зөвлөл ажиллах болсноор Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад түлхэц болохыг спортын салбарынхан онцолж байсан юм.

Тус зөвлөл нь Сагсан бөмбөгийн менежментийг шинэчлэх мастер төлөвлөгөөг боловсруулжээ. Тус төлөвлөгөө нь агуулгын хувьд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх туйлын эрмэлзэлд тулгуурласан байх аж. Мөн сагсан бөмбөгт оролцогч бүх талуудын хүсэл, сонирхлыг тусгасанаараа онцлог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн тамирчин, сонирхогч, хүүхэд залуус, үзэгч, дасгалжуулагч, түнш зэрэг бүх талынх нь хүсэл эрмэлзлэлд нийцсэн байхаараа онцлог юм байна. Үүнээс гадна “Sprite-Сагсан бөмбөгийн зөвлөл” нь шударга, нээлттэй, ёс зүйг эрхэмлэсэн дүрэм, журам баримтлахаа нийтэд зарлажээ. Мөн сагсан бөмбөгийн спортыг орчин үеийн шинэлэг менежментээр хөгжүүлэх аж.

“Sprite-Сагсан бөмбөгийн зөвлөл” үзэгчдэд дараах боломжийг олгож байгаа аж. Үүнд өрсөлдөөнтэй, шударга зохион байгуулалт сайтай тоглолт үзэх. Багууд, тамирчдын талаар хүссэн мэдээллээ цаг тухайд нь олон сувгаар авах, Баг, тамирчидттай уулзах, хамтарсан үйл ажиллагаанд оролцох эрхтэй байлгах. Хамгийн гол нь хамт олон, найз нөхдөөрөө тэмцээн үзэж баясах нөхцлийг бүрдүүлж өгөх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж