Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр нөхөрлөлийн үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа бол орон нутаг, Ашигт малтмалын газарт хүсэлт гаргаж, “Бичил уурхай” хэлбэрээр ашигт малтмал олборлож болно гэсэн дүгнэлт гаргуулах ёстой. Үүний дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн саналыг авч, аймгийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулах хэрэгтэй. Гэтэл зөвхөн аймгийн Засаг даргатай харилцан гэрээ байгуулан ажилласан томоохон зөрчил илэрсэн байна. Гэрээ байгуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн адил талбайдаа нөхөн сэргээлт хийж, байгаль орчны бохирдол, эвдрэл доройтол үүсгэхгүй байх үүрэгтэй байдаг. Харамсалтай нь гурвалсан гэрээ хийгдээгүй тул энэ асуудал орхигдчихсон байна. Нинжа нар алтны судал даган 3-3.5 км газарт 10-40 хүртэл метр гүн нүхнүүд ухчихсан байгаа аж.
"Улс төрийн тойм" сонин