Улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг энэ сарын 14-нд буюу нөгөөдөр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байна. Ц.Улаанхүүг хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүх, мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс нийт арван нэгэн жилийн хорих ял оноогоод байсан билээ. Тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Шүүгдэгч Ц.Улаанхүүг Н.Болдбаатар гэх хүнд 43 ширхэг мансууруулах төрлийн бэлдмэл худалдсан хэрэгт буруутгаж буй юм. Мөн түүнээс мөрдөн байцаалтын явцад 523 грамм мансууруулах бодис хурааж авсан. Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3.1 дэх заалтаар ял төлөвлөөд байгаа ажээ.
Б.Баатар
"Улс төрийн тойм" сонин