Капитал банк Баянхонгорт салбараа нээв

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Капитал банк Баянхонгорт салбараа нээв

2011 он Капитал банкны хувьд харилцагч иргэддээ банкны үйлчилгээг ойртуулж, шинээр салбар нэгжийн тоог нэмэгдүүлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсэн амжилт дүүрэн жил болж байна.

2011 онд Орон нутагт 6, Улаанбаатар хотод 3 салбар, нэгж шинээр байгуулаад байгаа  Капитал банкны  хамт олон өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт шинэ тооцооны төвөө нээж, анхны  харилцагчдаа өлгийдөн авлаа.  

Баянхонгор аймагт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй Капитал банкны Тооцооны 931 дүгээр төвийн нээлтийн арга хэмжээнд  Аймгийн засаг дарга Д.Амарсанаа, Төрийн сангийн дарга н.Түдэвваанчиг, Монголбанкны захирал Д.Ганцэцэг, албаны бусад хүн  болон нутгийн иргэд,  Капитал банкны Үйл ажиллагааны газрын захирал Б.Ганбаатар, тооцооны төвийн эрхлэгч  Н.Мөнхзаяа  нар оролцлоо.

Нээлтийн үеэр Капитал банкны ҮАГ-ын захирал Б.Ганбаатар Ламын Гэгээний хийдийн харьяа Монголын Буддын Шашинт Оюутны Холбоонд компьютер, принтер хандивласан байна.

Шинэ тооцооний төвийн нээлтийн үеэр нэг сарын турш “Нээлтийн Урамшуулалт өдрүүд” аян үргэлжилэх ба харилцах, хадгаламж шинээр нээлгэсэн иргэн аж ахуйн нэгжид Капитал банкны нэрийн бэлэг, дурсгалын зүйлээр урамшуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж