Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Монголын чөлөөт сэтгүүл зүйд шинэ залуу үе хүч түрэн орж ирж байна. Үүний нэг төлөөлөл бол “NBS” телевизийн захирал С.Наранбаатар яах аргагүй мөн. Тэрбээр ужгирч доройтсон Мон­голын сэтгүүлчдийн нэгдсэн эв­лэлийг хүчтэй шүүмжлэн гарч ирсэн “Шинэ үе-Шинэ сэтгэлгээ” түр хороог удирдаж байв. Ган үзэгтнүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө дуугарах хүн бас байдаг юм гэдгийг сануулсан хүн бол С.Наранбаатар. Тэрбээр хэдэн төмөр медаль, тэмдэг зүүж өгөхөөс хэтэрдэггүй байгууллагын үйл ажиллагааг өөрчлөх цаг болсныг үзэг нэгт нөхдийнхөө хамт олон нийтэд дэлгэсэн. Тийм учраас өнгөрсөн бямба гарагт болсон сэтгүүлчдийн хурлын үеэр Монголын сэтгүүлчдийн эв­лэ­лийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн түүнийг олон хүн дэмжиж байв. Энэ бүхэн чөлөөт хэвлэлийн шинэ эрин эхэлж байгааг нотолж байна. Сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг гаргаж ирсэн С.Наранбаатар гэдэг хувь хүн одоо залуу сэтгүүлчдийн дуу хоолой болж чаджээ. “NBS, Наранбаатар мэдээллээ” хэмээн өвөрмөц хоолойгоор хэлэх түүний үгс Монголын сэтгүүл зүйг өөрчлөх бололтой. Ямартай ч тэрбээр энэ удаад УИХ-ын гишүүн асан МҮОНТ-ийн захирал асан Б.Ганболдтой ана мана өрсөлдөж чадлаа.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж