Энэ долоо хоногийн эцсээр хүйтний эрч суларна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногийн эцсээр хүйтний эрч суларна

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт цаг агаар ямар байх талаар мэдээлжээ. Баруун болон төвийн аймгуудын нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй, бага зэрэг цас орох ажээ. Харин зүүн, говийн аймгуудын нутгаар цас орохгүй юм байна. Нутгийн зүүн хагаст маргааш, нөгөөдөр зүүн зүгийн нутгаар, 16-нд баруун зүгийн нутгаар бага зэрэг цас орж,  цасан шуурга шуурна. Маргаашнаас хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтрэх аж. Мөн энэ сарын 16-ныг дуустал томоохон голуудын саваар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж