Гурилын үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Гурилын үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтад гурил, тэжээлийн үйлдвэрүүд хамрагдаж, бүтээгдэхүүнийх нь чанар, аюулгүй байдлын баталгаажилт 100 хувьтай гарчээ. Тус газрын улсын байцаагчид гурилын үйлдвэрүүдийн технологи, үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний буудай, үйлдвэрлэсэн гурилын чанар, аюулгүй байдалд стандартын хэрэгжилтийг шалгасан юм. Нийтдээ гурилын зургаан үйлдвэр хамрагдаж бага эрсдэлтэй үнэлэгджээ.

Шалгалтын явцад  Дарханы гурилын үйлдвэрүүдийн тал хувь  нь мэргэжлийн технологичгүй ажилладгаас гурил үйлдвэрлэх технологийн горимын мөрдөлтөд хяналт тавин бүртгэл хөтөлж хэвшээгүй нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн гурил, тэжээлийг савлах шуудай, сав, баглаа боодлууд нь ямар ч баталгаажилтгүй байгааг нь анхааруулж сануулга өгчээ. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын баталгаажилт 100 хувьтай байгаа учраас орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж байна хэмээн тус аймгийн МХГ-аас мэдээлжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж