![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2010/9/9a98937d58bdbcb9/9badc7b94da16d73big.jpg)
Шалгалтын явцад Дарханы гурилын үйлдвэрүүдийн тал хувь нь мэргэжлийн технологичгүй ажилладгаас гурил үйлдвэрлэх технологийн горимын мөрдөлтөд хяналт тавин бүртгэл хөтөлж хэвшээгүй нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн гурил, тэжээлийг савлах шуудай, сав, баглаа боодлууд нь ямар ч баталгаажилтгүй байгааг нь анхааруулж сануулга өгчээ. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын баталгаажилт 100 хувьтай байгаа учраас орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж байна хэмээн тус аймгийн МХГ-аас мэдээлжээ.
А.Зул