Улсын хэмжээнд энэ жил 12 мянган тонн мах нөөцлөхөөр болсон. Харин нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж 22 болсон байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийнхэн дээрх аж ахуйн нэгжүүдийн нэрийг Монголын махны холбоонд хүргүүлсэн бөгөөд өчигдрөөс гэрээгээ хийж эхэлсэн.
Нөөц бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд урамшуулал болгож нэг кг мах тутамд 500 төгрөг олгох юм байна. Үүнд зарцуулах нийт зургаан тэрбум төгрөгийг улс гаргана. Дашрамд дурьдахад, дээрх 22 байгууллагаас "Жаст агро" ХХК, "Max импэкс" ХК хамгийн их мах бэлтгэх юм байна.
"Улс төрийн тойм" сонин