Д.Эрдэнэбилэг дэлхийн шилдгүүдийн эгнээнд

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг дэлхийн шилдгүүдийн эгнээнд

Оюуны спортын дэлхийн шилдгүүд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо "Sport Accord Mind Games" буюу Дэлхийн оюуны спортын наадамд хүч сорьж байна.

Спорт Аккорд нь ОУОХ-ны дэргэдэх олон улсын спортын холбоодын нэгдсэн байгууллага юм. Оюуны спортын энэ наадмын нийт шагналын сан нэг сая евро бөгөөд шатар, даам, бриж, го даам, хятад шатар гэсэн таван төрлөөр дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин, Азийн дөрвөн удаагийн аварга, ОУИМ Д.Эрдэнэбилэг 100 буудалт даамын дэлхийн шилдэг 12-т шалгаран оролцож байна. 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн төрөлд эхний хэсэгт багтсан тэрбээр өнөөдрийн байдлаар гурван тоглолт хийж, 17 оноотой дөрөвдүгээрт бичигдээд байна. Д.Эрдэнэбилэг өнөөдөр Хятадын их мастер Жоу Вейтэй тоглох юм.

Уг наадмын шатрын тэмцээнд дэлхийн шилдэг их мастерууд Г.Камский, В.Иванчук, А.Костенюк, Хоу Ифань нарын эрэгтэй 24, эмэгтэй 24; даамын тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8; бриж нийт 48=24+24; го даам 30=24+6; хятад шатар 20 =12+8 тамирчин өрсөлдөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж