Бензиний үнэ 30 төгрөгөөр хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Бензиний үнэ 30 төгрөгөөр хямдарчээ

Дорноговь аймагт бензиний үнэ бусад аймгуудтай харьцуулахад өндөр үнэтэй байгаа талаар бид мэдээлж байсан билээ. Сүүлийн үед тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах шатахууны үнийг бууруулах талаар эрчимтэй хөөцөлдөж олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч эхэлжээ. Тэрээр шатахуун борлуулдаг ААН-ийн удирдлагуудтай үүлзаж шатахууны үнийг буулгах талаар ярилцаж, харилцан тохиролцсоны үр дүнд 2011 оны 12-р сарын 2 ны өдрөөс эхлэн тус аймгийн МТ Сайншанд, Их уулын говь ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд бүх төрлийн шатахууны үнийг литр тутамд 30 төгрөгөөр буулгасан нь бусад шатахуун борлуулагч нарыг бензиний үнээ хямдруулахад хүргэжээ. Улсын хэмжээнд шатахууны үнэ өсөх талаар яригдаж байгаа бол Дорноговь аймагт харин эсрэгээрээ бензин хямдарчээ. Гэвч одоо тус аймагт худалдаж байгаа үнэ нь улсын дундаж үнээс дээгүүр байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж