МИАТ-ийн нислэг хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн нислэг хэвийн үргэлжилж байна

Улаанбаатар хот орчимд үүссэн өтгөн манангийн улмаас МИАТ компанийн арванхоёрдугаар сарын 10, 11 буюу өнгөрөгч амралтын өдрүүдийн хуваарьт нислэгүүд саатсан талаар бид мэдээлсэн. Цаг агаарын нөхцөл байдал өнөөдрөөс хэвийн болж, өтгөн манангийн хэмжээ буурсан тул хойшлогдсон орон нутгийн болон олон улсын нислэгүүдээ үйлдэхээр болжээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудал хэвийн үйл ажиллагаа явуулж, онгоц хөөрөх, буух зөвшөөрөл өгсөн байна. Үүнтэй холбоотой МИАТ компанийн зүгээс хойшлогдсон нислэг үйлдэх шинэ хуваарь гаргажээ. Нислэгийн шинэ хуваарийг www.miat.mn цахим хуудаснаас үзэж болох юм.

Сануулахад, цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан МИАТ компанийн ОМ301/302 Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, ОМ223/224 Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, ОМ 7702 Сингапур-Улаанбаатар,   ОМ 224/228 Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд саатсан юм. Зөвхөн МИАТ төдийгүй бусад авиакомпаниудын орон нутгийн болон олон улсын бүх нислэгүүд саатсан. Харин өнөөдрөөс бүх нислэгийг хэвийн үйлдэж эхэлжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж