Газар зохион байгуулалт хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Газар зохион байгуулалт хангалтгүй байна

Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, аймгийн 2011 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлт болон Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, 2012 оны төсвийн төслийг батлахаар болжээ.

Энэ хурлаар тус аймгийн Аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг хэлэлцэж батлахаар болсон байна. Тус аймгийг газар тариалангийн болон аялал жуулчлалын чиглэлээр жишиг аймгийн хэмжээнд хүргэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа нь энэ ажилд ахиц дэвшил гарах нөхцөл бүрдээд байгаа ажээ.

ИТХ-аар хэлэлцэх нэг асуудал нь тус аймгийн газар зохион байгуулалтын 2011 оны тайлан төлөвлөлтийг нээлттэй хэлэлцүүлж зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт газар зохион байгуулалт тун хангалтгүй, хэн хэзээ, хаана, хэнд ямар хэмжээний газар олгосон нь ойлгомжгүй болсон тухай асуудал хөндөгджээ. Үүний улмаас Улаангом сумыг 10 баг нэгдсэн контортой болохоор шийдсэн ч барилга барих газаргүй болсноос дарга нар нь албан газар дамжин сууж, иргэд багийн даргаа эрж сураглаж явдаг болоод байгаа ажээ. Ер нь тус аймгийн төвд газар олголт эзэмшилт ихээхэн замбараагүй болсныг ИТХ-ын тэргүүлэгчид шүүмжилсэн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж