Арктикийг зорьсон хөлөг онгоц эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Арктикийг зорьсон хөлөг онгоц эргэн ирлээ

Оросын эрдэм шинжилгээ, экспедицийн “Михаил Сомов” хөлөг онгоц энэ жилийн сүүлчийн тээврээ хийгээд Арктикаас Архангельск боомтдоо хүрэлцэн ирлээ гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Энэ аян сар гаруй үргэлжилсэн байна. Энэ хугацаанд тус хөлөг онгоц оросын арктикийн 18 цаг уурын станцид түлш, хүнс, багаж, барилгын материал зэргийг хүргэсэн байна. Цаг агаар тааламжтай байсан тул “Михаил Сомов” хөлөг онгоц Карийн тэнгис дэх Диксон арал хүрээд буцаж ирсэн байна.

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж