Үнэнийг хэлэхэд би ч фэйсбүүк дээрээ баахан өтгөн утааны зургийг олон олноор нь оруулаад л нилээд сүржигнэж авлаа. Анхандаа ч утаа л гэж бодсон л доо… Манангийн талаар нэг их төсөөлөл ч байхгүй, цэлмэг тэнгэрт Монгол нутгийн жаал угаасаа.
Дараагаар нь манан байсныг нь мэдээд жаахан бантлаа. Хань татах аваас интернэт дээр бас надтай адилхан манангийн талаар эндүүрч бухимдсан нөхөд бас байнаа байна…
Мананг утаа гэж андуурсан, мананг улс төржүүлсэн, манангаас болж хэрэлдсэн, учраа олохгүй аргаа барсан, маазарсан, бантсан, мэдэмхийрсэн, илүүрхсэн, сагсуурсан фэйсбүүкчин, жиргээчин, сэтгэгдэлчид зөндөө зөндөө.
Зарим нэг нөхдүүдэд ухаан төгсөрсөнөө гайхуулаад авах боломж олдсон бололтой дор нь шүүрч аваад л "утаа манангаа ялгадаггүй атлаа сүржигнэх дуртай нөхдүүд их олон байдгийг мэдэж авлаа" ч гэх шиг, зарим нэг цуу тараадаг нөхдүүд нь зам дээр цас хайлуулдаг бодис их цацсанаас болж манан дэгдсэн ч гэх шиг, мааз нөхдүүд онигоо зохиож амжсан байх жишээтэй, Улаанбаатар дээр явж байсан үүл угаартаад газар унасан нь энэ манан гэв үү? Хөгжилтэй…
Өөрийгээ болон бусад хүмүүсийн манангийн тухай буруу зөрүү хандлагыг ажаад байхнээ "Улаанбаатарын утаа" олон нийтэд мананг манангаар нь хүлээж авах чадваргүй болгож өндөр авсан байх юм. Мөн үү?
Яс юман дээр Улаанбаатар орчимд өтгөн манан буусан нь агаарын хэм огцом буурсантай холбоотой ба Улаанбаатар хотын агаарын чийгшилтийг нэмэгдүүлэх зорилгоор хэдэн эрдэмтэд Туул голын мөсийг өрөмдөн цооног гаргаж, усыг мөсний гадарга дээр нь халиах ажил хийсэн бололтой юм. Ийнхүү интернэт нэг өдөр мананд умбалаа.