27 дахь цомын эзнээр Д.Болдхуяг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

27 дахь цомын эзнээр Д.Болдхуяг тодорлоо

Оны
шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам энэ жил 27 дахь удаагаа
Архангай аймагт болж өндөрлөлөө. Анхан шатны шалгаруулалтад 38 шилдэг
яруу найрагчийн бүтээлийг түүвэрлэж авсан бол үе үеийн “Болор цом”-ын
эзэд, Ардын уран зохиолч, Төрийн шагналтнууд урилгаар оролцсон юм. Энэ
удаагийн наадам өрсөлдөөн ихтэй болохын зэрэгцээ залуу үеийн яруу
найрагчид тун ч ширүүн байгааг онцолсон юм. Өчигдөр шөнө 11 цагийн үед
“Болор цом” наадмын эцсийн дүн гарахад залуу яруу найрагч Д.Болдхуяг
тэргүүн байр эзэлж, 27 дахь цомын эзэн боллоо. Харин удаах байрт
Архангай аймгийн унаган хүү “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат, МЗЭ-ийн
шагналт яруу найрагч Б.Баярсайхан, Д.Мягмарсүрэн, мөн залуу яруу найрагч
Ц.Эрдэнэбаатар нар удаах байрыг эзэллээ. Энэ удаагийн уран үгсийн
наадмыг ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч П.Бадарч, “Болор цом”-ын
эзэн Ц.Хулан, Б.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүн явуулжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж