860 мянган төгрөгийн тоглоом гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

860 мянган төгрөгийн тоглоом гардуулав

Дархан-Уул аймгийн 17 цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд шинэ тоглоомтой болов. Өнгөрсөн долоо хоногт БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар Боловсрол, соёлын газраас эрхлэн цэцэрлэг тус бүрийн нэг бүлэгт 860 мянган төгрөгийн үнэ бүхий 23 төрлийн тоглоом гардууллаа. Цэцэрлэгүүдэд тоглоом авах төсөв гэж байдаггүй болохоор урьд нь эцэг эхчүүд, төсөл, олон улсын байгууллагын дэмжлэгээр тоглоомтой болдог байжээ. Иймээс аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгүүдийг тоглоомжуулах үүднээс энэ жил 14.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Хуваарилсан тоглоомууд нь модон эдлэлээр хийгдсэн, хүүхдийн эрүүл ахуйн шаардлагыг хангасан, нас насны онцлогт тохирсон, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоом байгаагаараа онцлог. Мөн цэцэрлэгийн бүх ангийг гар ариутгагчтай болгосон нь хүүхдийн орчныг цэвэр байлгах нөхцөл бүрджээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж