Сүхбаатарчууд цас, мөсний цэвэрлэгээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Сүхбаатарчууд цас, мөсний цэвэрлэгээ хийж байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд цас, мөсний цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна. Энэ удаагийн цас, мөсний цэвэрлэгээг хороодын ажил идэвхтэй хайгч иргэдэд ажлын хөлсийг өдөрт нь олгох журмаар хийж байгаа бөгөөд 50 иргэн гурван өдрийн хугацаатайгаар ажиллаж байна. Мөн өнөөдрийн байдлаар  6, 9, 13 дугаар хорооны 30 иргэн НҮБ, Их сургуулийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө зэрэг томоохон гудамжны 12000 м2 явган хүний замын цас, мөсийг цэвэрлэжээ. Энхтайваны өргөн чөлөө,  Амарын гудамжийг “Сүхбаатар тохижилт” ХХК хариуцан  15000 м2 явган замын хальтиргааг арилгажээ. Цаашид зөвхөн төр захиргааны байгууллагаас зохион байгуулаад зогсохгүй  иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд санаачлан хотоо цэвэр цэмцгэр, хальтиргаа гулгаа үүсгэхгүйгээр тогтмол цэвэрлэж байхыг уриалах зорилготойгоор энэхүү ажлыг эхлүүлсэн гэв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын  2,2 дахь заалтын дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замын хальтиргаа гулгааг хариуцсан байгууллага нь цэвэрлэх ёстой юм.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж