Улаан нүдэн гаригийн өөрөө явагч

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Улаан нүдэн гаригийн өөрөө явагч



TIME сэтгүүл 2011 оны сансарын хамгийн чухал 10 үйл явдлыг нэрлэв
.

Сансарын 10-ын жагсаалтын эхэнд Ангараг гаригийн MSL өөрөө явагч аппаратыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26-нд хөөргөсөн гарааг нэрлэжээ. Аппарат 2012 оны наймдугаар сард Ангараг гаригт хүрнэ.

Time сэтгүүлийн ТОП-10:

  1. MSL аппаратыг хөөргөсөн нь
  2. Дэлхийн бус гаралтай "Амьдралын тоосгууд" (аденин ба гуанин) 
  3. Давхардлын системд  "Татуин"  гэх ер бусын гаригийг нээв 
  4. Бархасвадь гаригийн зүг "Лего" дүрс авч яваа  Juno гэх хөлгийг хөөргөв 
  5. 10 квинтиллион каратын сансарын алмазыг илрүүлэх магадлал  
  6. Messenger аппарат Буд гаригийн тойрог замд оров 
  7. APM 08279+5255 гэх квазар одын орчимд Дэлхийн далай тэнгисийн жингийн 140 их наяд жинтэй тэнцэхээр усан үүлийг илрүүлэв  
  8. Вестагийн тойрог замд  Dawn аппарат орлоо
  9. Оросын "Союз" хөлгүүд олон улсын сансарын станцад хүмүүсийг хүргэх цорын ганц хэрэгсэл боллоо 
  10. АНУ-ын сансарын олон дахин ашиглах шатлл хөлгийн сүүлчийн нислэг

Сансарын 10-аас гадна уг сэтгүүл шинжлэх ухааны хэд хэдэн салбарын чансааг гаргажээ. Тухайлбал, шинээр нээгдсэн 10 шинэ төрлийн жагсаалтыг Теодор Рузвельтын нэрээр нэрлэгдсэн Stenomorpha roosevelti цох эхлүүлсэн байна. Харин анагаахын салбарын шилдэг 10-ыг суурь эсийг клонийн аргаар бүтээх үйлдэл тэргүүлжээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж