АНУ-д саатуулагдсан иргэдийн талаар мэдээлэл иржээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

АНУ-д саатуулагдсан иргэдийн талаар мэдээлэл иржээ

АНУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан Монгол Улсын хоёр иргэний талаарх албан бус мэдээлэл цацагдсаар байгаа. Гэхдээ Гадаад харилцааны яамны Консулын газрын зүгээс АНУ-ын Индиана мужийн Валпарайсо хотын цагдаагийн ажилтнууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан Монгол Улсын харьяат хоёр хүнийг өнгөрсөн сарын 27-нд саатуулсан талаарх мэдээллийг баталж байна. Тус газрын мэдээлснээр саатуулагдсан иргэдийг Ц.Буд, Х.Мөнхбат гэдэг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн, жолооны үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаад осолдсон байна. Тэднийг өмнө нь АНУ-ын өөр мужид гэмт хэрэгт холбогдоод оргон зайлсан гэх мэдээлэл ч байгаа юм.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж