Уурхай олонтой аймгууд хөгжлөөрөө тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Уурхай олонтой аймгууд хөгжлөөрөө тэргүүлжээ

Барилга байшин олноор сүндэрлэж, өнгө зүсээ зассан л  бол хөгжил сайтай  аймаг хот гэж бид боддог. Гэтэл Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан орон нутгийн хөгжлийн индексээр Өмнөговь, Орхон аймгууд Улаанбаатарын өмнө гишгэсэн байна. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэл илүү хөгжсөнтэй холбоотой ажээ. Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Төв Сэлэнгэ, Сүхбаатар, Булган зэрэг аймгууд хөгжил сайтайд тооцогдсон байна. Хөгжлийн индексийг дэд бүтцийн хангамж, боловсролын болон үйлчилгээний хүртээмж, чанар, хүрээлэн буй байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдал, санхүүгийн үзүүлэлт, хөгжлийн нөөц давуу тал, хөдөө аж ахуй гэсэн есөн бүлгийн 65 үзүүлэлтээр тодорхойлсон байна. Харин хамгийн хөгжил дорой аймагт Баян-Өлгий, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг баруун чиглэлийн алслагдсан аймгууд оржээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудад зам барих шаардлагатай байгаа бол Завхан, Баянхонгорт эрчим хүч, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтайд хэрэглээний усан хангамж дутмаг байгаа ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж