Сонгуулийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд өнөөдөр хуваарь ёсоор хуралдана. АН-ын бүлгийн хуралдаан 10 цагт эхэлж Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хүнсний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн хэлэлцэх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх эсэх, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан мөн 10.00 цагт эхэлнэ. Түүгээр Сонгуулийн тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.

Өнөөдөр мөн хуулиудын ажлын хэсгийн хуралдаан болно. Ажлын хэсгүүд хаалттай хуралдана.

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиудын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд

  • Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын (2) төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд

  • Төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд

  • Цахим гарын үсгийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нараас өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “А” танхимд

  • Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд

  • Хүн худалдаалахтай тэмцэх тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд тус тус болох юм байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж