Н.Ганбаатарын нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Н.Ганбаатарын нэрэмжит тэмцээн боллоо

“Дэлхийн цом”-ын тэмцээний мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Интернациональ” олон улсын тэмцээний таван удаагийн аварга, улсын аварга, ОУХМ Н.Ганбаатарын нэрэмжит хөнгөн жингийн бөхчүүдийн тэмцээн 2011 өнгөрөгч амралтын өдөр Спортын төв ордонд боллоо. Тэмцээний үеэр шилдэг дасгалжуулагч Н.Ганбаатарын шавь нар багшийнхаа ар гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүр гардуулж, багшийнхаа 1992 онд анх байгуулсан чөлөөт бөхийн “Тулгат” дэвжээний үйл ажиллагааг сэргээж байгаагаа зарлан дэвжээнийхээ тугийг мандуулсан байна.

Тэмцээний дүнг танилцуулъя.

55 кг  
   
 
1. Батболд /”Олимп” сургууль/
2. Баярхүү /Дархан-Уул аймаг. ”Хасу-Мегаватт” клуб/
3. Намрын Лхамгармаа /”Алдар” спорт хороо/
3. Б.Мөнхбаяр /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/


60 кг
       
1. Энхсайханы Ням-Очир /”Арслан” клуб/
2. Төмөрийн Даваахуяг /Дархан-Уул аймаг. ”Хасу-Мегаватт” клуб/
3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/
3. Өсөхбаяр /”Хөвсгөлийн хүчтэнүүд” клуб/

66 кг       
1. Мянганбаяр /”Арслан” клуб/
2. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
3. Батчулууны Анхбаяр /“Сүлд” спорт хороо/
3. Мөнхжаргал /ҮБТДС/

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж