У.Черчилль жентельменүүдийн жагсаалтыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

У.Черчилль жентельменүүдийн жагсаалтыг тэргүүлэв

Их Британид ХХ зууны жентельменүүдийн жагсаалтыг гаргажээ. Түүнд улстөрчдөөс тамирчид хүртэл 50 хүн бичигдсэн бөгөөд жагсаалтыг олон нийтийн санал асуулгын дүнгээр гаргасан байна.

Жентельменүүдийн жагсаалтыг Дэлхийн II дайны үеэр ерөнхий сайд байсан Уинстон Черчилль толгойлжээ. Топ-50 жагсаалтын хоёрт телевизийн хөтлөгч, байгаль судлаач, 85 настай, Дэвид Аттенборо орлоо. Саяхан түүний Арктик, Антарктикийн зэрлэг байгалийн тухай Frozen Planet гэх цуврал телевизээр гарчээ. Гуравт нь телевизийн хөтлөгч, жүжигчин Стивен Фрай, оюунлиг бөгөөд инээдмийн телевизийг хөгжүүлсэн гээд шилэгдэв. Британийн гол жентельменүүдэд Дэвид Бекхэм (9), Хью Грант (12), Хью Лори (18), жонон Гарри (24), Брайан Ферри (37), Роберт Паттинсон (43) зэрэг олон алдартнууд оров.

Топ-50-ийн эхний 10-т:

  1. Сэр Уинстон Черчилль
  2. Сэр Дэвид Аттенборо
  3. Стивен Фрай
  4. Жонон Уильям
  5. Колин Ферт
  6. Дэвид Нивен
  7. Рожер Мур
  8. Майкл Кейн
  9. Дэвид Бекхэм
  10. Брюс Форсайт

Ш.Мягмар


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж