Европын холбоо хасах дөрөв

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Европын холбоо хасах дөрөв

Европын холбооны 27 гишүүн орноос 23 нь оролцсон шинэ эвслийг байгуулж байна. Энэхүү эвслийн хууль зүйн үндэс нь Германы шаардсаны дагуу санхүүгийн хатуу сахилга батын тухай баримт болох төсвийн гэрээ байхаар болжээ. Гэхдээ энэ бол Европын холбооны задрал биш гэдгийг улстөрчид хэлж байгаа юм. Харин хөрөнгө оруулагч нар нь үүнд эсрэгээр хандаж байгаа. Евроны ханш унаж, нефть хямдарч буй.

Өнгөрсөн пүрэв гаригт хуралдаанаа эхэлсэн ЕХ-ны саммитад оролцогсод холбоогоо хадгалагдан үлдэнэ гэж ярьж байна. Европын холбооны хүрээнд төсвийн гэрээнд гарын үсгээ зурахаар зөвшөөрсөн 23 орноос бүтсэн шинэ эвсэл гарч ирэх гэж байна. Саммитад оролцсон орнуудын лидерүүд шинэ холбоонд евро бүсийн 17 орноос гадна ЕХ-ны өөр зургаан орон нэгдэх тохиролцоонд хүрч чадлаа гэж Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн байлаа.

Холбооны 27 гишүүн орноос Их Британи, Унгар, Швед, Чех гэрээнд гарын үсэг зурахаас татгалзлаа.

ЕХ-ны хүрээнд байгуулагдах шинэ холбоо нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдаж байна. Европын холбооны тухай гэрээнд өөрчлөлт орохгүй гэж ван Ромпей онцлон тэмдэглэв. Шинэ төсвийн холбооны гэрээ нь “Үндсэн хуулийн шинжийг эсвэл тийм маягийн хуулийн хүрээ” байхгүйг ЕХ-ны тэргүүн хэлж байна.

Саммитад оролцогсод үүний зэрэгцээ еврог аврах яаралтай арга хэмжээг дэмжлээ. Тэд нэмэлт 200 тэрбум еврог гаргаж, 500 тэрбумын “тогтворжуулах механизм” болох Европын хоёр дахь тогтворжуулалтын санг 2012 оны долдугаар сард байгуулан ажиллуулахаар тогтжээ.

Уулзалтын өмнө Герман, Франц хоёрын тавьсан гол шаардлага нь холбооны гишүүн орнуудын санхүүгийн сахилга батыг чангаруулж, санхүүгийн журам зөрчсөн орныг автоматаар евро бүсээс хасах санал байсан юм. “Холбооны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх талд гэрээг өөрчлөөд эхлэвэл евро нэр хүндээ эргүүлэн  авна” гэж канцлер Ангела Меркель саммитийн өмнө хэлсэн юм.

Энэ саналыг эсэргүүцэгсэд хангалттай байлаа. Эдийн засгийн үзүүлэлтийн шаардлага хангаж чадаагүй орнуудад хатуу хориг арга хэмжээ авах нь холбооны гишүүдийн байдлыг сайжруулахгүй харин байдлыг улам хүндрүүлнэ гэж болгоомжилсон улстөрчид олон байна. Нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтны хэлснээр саммитын өмнө Еврокомиссын дарга Жозе-Мануэль Баррозу улс бүрийн тэргүүнийг дуудан уулзаж, хэрэв санхүүгийн сахилга батыг чангаруулахын төлөө санал өгвөл “гарах үр дагаварт нь бэлэн байх ёстой” гэсэн сануулга өгч байжээ (The Financial Times сонины бичлэгээс).

Шинэ гэрээнд гарын үсэг зурахгүй байхыг Финляндын парламент Засгийн газартаа шахаж байсан гэнэ. Нидерландын сөрөг хүчин хэрэв Засгийн газрын тэргүүн гэрээнд гарын үсгээ зурвал ээлжит бус сонгууль зарлана хэмээн заналхийсэн байв.

Энэ бүгдийн үр дүнд холбооны 27 гишүүн шинэ бүтцийг санал нэгтэй дэмжсэнгүй. Төсвийн хэтэрхий их алдагдал нь “яг автоматаар” шийдэгдэхгүйг Херман ван Ромпей хэлсэн ба төсвийн төслүүдийг Еврокомисст илгээж байхаар болжээ. Холбооны задрал нь энэ биш харин бэлжилт гэдэгт ЕХ-ны удирдлага санал нэгтэй байна.

Хөрөнгө оруулагч нар итгэсэнгүй. ЕХ-ны мэдээ зах зээлийг унагалаа. Евроны ханш доллартай харьцуулахад сүүлийн долоо хоногуудын хамгийн доод хэмжээнд буюу нэг евро 1,3334 доллар болсон байна. WTI маркийн нефтийн нэгдүгээр сарын нийлүүлэлтийн гэрээний үнэ  хоёр хоногийн өмнөхөөс 0,16 (0,16%) ам.доллараар унан баррель нефть  98,18 ам.доллараар зарагдаж байв.

Европын холбооны лидерүүд пүрэв гаригт Брюссельд цугларсан саммитийг “гол”, “шийдвэрлэх” гэж нэрлэж байсан юм. Энэ саммит нь хоёр жилийн дотор 15 дахь нь болов. Амьрах чадвартай стратегийг саммит гаргахгүй бол “хоёр дахь боломж байхгүй” гэж Саркози саммитийн нээлтийн өмнө үг хэлэхдээ сануулсан байлаа. Меркель энэ дээд хэмжээний уулзалтаас хүлээгдэх  сэтгэгдлийг бууруулахаар уулзалтыг шийдвэр хайх “ээлжийн” хэсэг гэжээ.

Испани песетдаа эргэн орох бололтой

“Төсвийн тогтворжуулалтын” төлөвлөгөөг баталсан Европын холбооны саммит биржийн индексүүд, еврогийн ханшид нааштай нөлөөлөв. Унгар, Швед, Чех, Их Британи зэрэг өөрсдийн валюттай орнууд еврод орохыг хүлээн зөвшөөрсөнгүй. Их Британи Европын холбооноос гарахад бэлэн гэлээ. Европын компаниуд өөрсдийн орныг үндэсний валютдаа эргэн ороход бэлтгэж эхэллээ. Баасан гаригт ажлаа дуусгасан ЕХ-ны саммит гишүүн орнуудаасаа 200 тэрбум еврог хямралын эсрэг санд цуглуулах, төсвийн тогтворжуулалтын төлөвлөгөөг одоо хүчин төгөлдөр байгаа ЕХ-ны 27 орны Лиссабоны гэрээнд нэмэлт болгон авч байна. Уг төлөвлөгөөний дагуу үндэсний төсөвт нь холбооны хяналт тавьж, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн нөхцөлд шийтгэлийг шууд өгөх болжээ. Европын комисс нь нэрлэгдсэн дотоодын нийт бүтээгдэхүүнээс 0,5 хувиас илүүгээр төсвийн алдагдлаа нэмэгдүүлсэн орныг шийтгэх эрхтэй болж байна. Одоо зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр гурван хувийн төсвийн зөрүү хэвээр үлдэж байгаа. Улсын өрийн хэмжээ нь ДНБ-ний 60 хувиас багагүй орнууд зөвшөөрөгдсөн зөрүүг ялимгүй нэмэгдүүлж болно.

“Энэ бол сайн үр дүн” гэж Европын Төв банкны тэргүүн Марио Драги хэлж байна. Саммитийн шийдвэрийг жинхэнэ цөмрөлт гэж Ангела Меркель хэлж байна. Европын лидерүүд өнгөрсөн алдаагаа мэдэрч “хуурамч зөвшилцөл”-өөс зайлж чадлаа хэмээн канцлер мэдэгджээ. Европын мэдээний дараа Америкийн биржүүд өсөлттэйгээр арилжаагаа хаажээ. Баасан гаригийн эцэс гэхэд S&P 500 индекс 1,7%, Dow Jones 1,55%, индекс Nasdaq 1,94% тус тус өслөө. Европын Stoxx Europe 600 нийлбэр индекс 1,2% хувиар нэмэгджээ. Харин Оросын биржийн индексүүд дөрөв гаруй хувийн уналтыг үзүүллээ.

Евроны ханш сэргэж баасан гаригт нэг еврог 1,3375 доллараар худалдан авч байв. Барааны зах зээлийн S&P GSCI Index 0,2 хувиар өсөн тугалага, мөнгө, зэсийн үнийн уналтаа нөхөв. Хойд тэнгисийн Brent маркийн нефтийн хольц 0,51 ам.доллараар нэмэгдэн нэг баррель нефтийн нэгдүгээр сарын нийлүүлэлтийн үнэ 108,62 ам.доллар болжээ.

Энэ бүгдийн зэрэгцээ Европын ирээдүйн тухай нэгдмэл санаа алга. Баасан гаригт ЕХ-г аврах төлөвлөгөөнд Их Британи гарын үсэг зурахаас татгалзсан ба тус орны Гадаад хэргийн яамны сайд Уильям Хейг мэдэгдэхдээ  өөрийн эдийн засгийн бодлогын бие даасан шийдвэр гаргах эрхээсээ татгалзахгүй гэжээ. “Швед Лиссабоны гэрээг өөрчлөхийн эсрэг байгааг би хэлж байна. Европын өрийн асуудал нь эдийн засгийн хавтгайд байгаа бөгөөд яаралтай шийдвэрийг шаардана. Лиссабоны гэрээг өөрчлөх нь хэтэрхий урт хугацаа шаардана” хэмээн Шведийн ерөнхий сайд Фредрик Райнфельдт хэлэв. Чех, Унгар хоёр ч Лиссабоны гэрээг өөрчлөхийн эсрэг байна. Эцэст нь шинэчлэлийг санаачлагчид Герман, Франц хоёр ЕХ-ны 27 орны 23-т нь евро бүсийн нэмэлт саммит хийх санал тавив. Латви, Литва, Польш, Румын ба Болгар евро мөнгөний бүсэд хамрагдана гэдгээ хэлжээ.

Зарим компаниуд  ба тэдний топ менежерүүд өөрсдийн орноо евро бүсээс гаргахад бэлтгэн хөрөнгөө Герман, Швед, Австри зэрэг орнуудын найдвартай банкуудад шилжүүлж, хөрөнгө оруулалтаа багасгаж байна. Жишээлбэл Испанийн интернет-провайдер Grupo Gowex сангаа Германд байрлуулжээ. перевел фонды в Германию. Grupo Gowex-ийг үүсгэн байгуулагч Хенаро Гарсия хэлэхдээ “би Испанийг евро бүсэд үлдэнэ гэдэгт итгэхгүй. Испани  песетдээ эргэн орно. Тиймээс бид бэлэн мөнгө, депозитаа Германд шилжүүлсэн” гэв.

Германы Төв банк “Бундесбанк” банкийн бус салбараас 11,3 тэрбум евро өнгөрсөн есдүгээр сард орж ирснийг мэдээлэв.


Евро бүс сөрөг дүгнэлт авав

Евро бүсийн бараг бүх гишүүд 17 орны 15-ын чансааг бууруулна гэж S&P сануулав. Тэдний тоонд Герман, Франц орох гэнэ. Францын чансаа шууд хоёр зэргээр бууж магадгүй ажээ. Европын холбооны саммитийн дүн үүнд чухал нөлөө үзүүлэх ажээ.
Олон улсын чансааны Standard & Poor"s агентлаг 15 орны урт хугацааны чансааг буулгаж магадгүйг сануулсан  бөгөөд “сөрөг” гэсэн үнэлгээтэйгээр дүгнэгдэж магадгүй орнуудын жагсаалтад орж буй  тэдний чансаа ойрын 90 хоногийн дотор буурах магадлал нь 50 хувьтай байна. Агентлаг чансаа тогтоох ажиллагааг удаашруулахгүй гэжээ. S&P агентлагийн түүхэнд энэ удаа хамгийн олон орнууд чансаагаа бууруулах жагсаалтад оржээ. Хэний чансааг эргэн харах вэ? Үүнд:

Одоо байгаа чансаагаар

Австри, ААА
Герман, ААА
Люксембург, ААА
Нидерланд, ААА
Финлянд, ААА
Франц, ААА
Бельги, АА
Испани, АА-
Словени, АА-
Эстони, АА-
Словак,…
Евро бүсийн 17 орноос чансаа нь “хогийн” төвшинтэй Грек, өмнө нь сөрөг үнэлгээний чансаа авсан Кипр хоёр л жагсаалтад ороогүй. Сануулга авсан орнуудаас Герман, Франц мэтийн ААА гэсэн чансааны дээд үнэлгээтэй зургаан орон байгаа.

Франц мэтийн орнуудын чансааг хоёр шатаар буулгаж магадгүйг агентлаг хэлэв.
Италийн 10 жилийн хугацаатай үнэт цаасны ашиг өдрийн хамгийн өндөр төвшинг харуулан 6,43% хүрсэн байлаа.  Хөрөнгө оруулагч нар Германы илүү найдвартай арван жилийн үнэт цаасыг сонгох болсон байна. Тэдний ашиг 2,01 хувиар буурчээ.

Шинэ бүтцэд:

1. Австри
2. Бельги
3. Болгар
4. Герман
5. Грек
6. Дани
7. Ирланд
8. Испани
9. Итали
10. Кипр
11. Латви
12. Литва
13. Люксембург
14. Мальта
15. Нидерланд
16. Польш
17. Португали
18. Румын
19. Словак
20. Словени
21. Финлянд
22. Франц
23. Эстони зэрэг орнууд орохоор гарын үсгээ баримтад зуржээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж