“Энэ бол сайн үр дүн” гэж Европын Төв банкны тэргүүн Марио Драги хэлж байна. Саммитийн шийдвэрийг жинхэнэ цөмрөлт гэж Ангела Меркель хэлж байна. Европын лидерүүд өнгөрсөн алдаагаа мэдэрч “хуурамч зөвшилцөл”-өөс зайлж чадлаа хэмээн канцлер мэдэгджээ. Европын мэдээний дараа Америкийн биржүүд өсөлттэйгээр арилжаагаа хаажээ. Баасан гаригийн эцэс гэхэд S&P 500 индекс 1,7%, Dow Jones 1,55%, индекс Nasdaq 1,94% тус тус өслөө. Европын Stoxx Europe 600 нийлбэр индекс 1,2% хувиар нэмэгджээ. Харин Оросын биржийн индексүүд дөрөв гаруй хувийн уналтыг үзүүллээ.
Евроны ханш сэргэж баасан гаригт нэг еврог 1,3375 доллараар худалдан авч байв. Барааны зах зээлийн S&P GSCI Index 0,2 хувиар өсөн тугалага, мөнгө, зэсийн үнийн уналтаа нөхөв. Хойд тэнгисийн Brent маркийн нефтийн хольц 0,51 ам.доллараар нэмэгдэн нэг баррель нефтийн нэгдүгээр сарын нийлүүлэлтийн үнэ 108,62 ам.доллар болжээ.
Энэ бүгдийн зэрэгцээ Европын ирээдүйн тухай нэгдмэл санаа алга. Баасан гаригт ЕХ-г аврах төлөвлөгөөнд Их Британи гарын үсэг зурахаас татгалзсан ба тус орны Гадаад хэргийн яамны сайд Уильям Хейг мэдэгдэхдээ өөрийн эдийн засгийн бодлогын бие даасан шийдвэр гаргах эрхээсээ татгалзахгүй гэжээ. “Швед Лиссабоны гэрээг өөрчлөхийн эсрэг байгааг би хэлж байна. Европын өрийн асуудал нь эдийн засгийн хавтгайд байгаа бөгөөд яаралтай шийдвэрийг шаардана. Лиссабоны гэрээг өөрчлөх нь хэтэрхий урт хугацаа шаардана” хэмээн Шведийн ерөнхий сайд Фредрик Райнфельдт хэлэв. Чех, Унгар хоёр ч Лиссабоны гэрээг өөрчлөхийн эсрэг байна. Эцэст нь шинэчлэлийг санаачлагчид Герман, Франц хоёр ЕХ-ны 27 орны 23-т нь евро бүсийн нэмэлт саммит хийх санал тавив. Латви, Литва, Польш, Румын ба Болгар евро мөнгөний бүсэд хамрагдана гэдгээ хэлжээ.
Зарим компаниуд ба тэдний топ менежерүүд өөрсдийн орноо евро бүсээс гаргахад бэлтгэн хөрөнгөө Герман, Швед, Австри зэрэг орнуудын найдвартай банкуудад шилжүүлж, хөрөнгө оруулалтаа багасгаж байна. Жишээлбэл Испанийн интернет-провайдер Grupo Gowex сангаа Германд байрлуулжээ. перевел фонды в Германию. Grupo Gowex-ийг үүсгэн байгуулагч Хенаро Гарсия хэлэхдээ “би Испанийг евро бүсэд үлдэнэ гэдэгт итгэхгүй. Испани песетдээ эргэн орно. Тиймээс бид бэлэн мөнгө, депозитаа Германд шилжүүлсэн” гэв.
Германы Төв банк “Бундесбанк” банкийн бус салбараас 11,3 тэрбум евро өнгөрсөн есдүгээр сард орж ирснийг мэдээлэв.
"Ардын эрх" сонин