АНУ “Кандагарын араатнаа” аврахаар оролдсонгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

АНУ “Кандагарын араатнаа” аврахаар оролдсонгүй

Америкийн тагнуулын алба нисгэгчгүй RQ-170 аппаратуутын шинэ үеийг ашиглан Ираны цөмийн хөтөлбөрийн талаар тагнуулын ажиллагааг идэвхжүүлэв. Нэг тийм аппарат нь Ираны  нутагт нисч байгаад алга болсоны дараа энэ талаарх мэдээлэл тодорхой боллоо.  Сүүлийн гарч буй мэдээгээр АНУ аппаратаа авахаар тусгай отряд явуулах гэж байснаа хэтэрхий эрсдэлтэй гээд больсон байна. Одоо Вашингтон үйлдвэрлэлийн технологи ба аппаратын тоног төхөөрөмж нь Орос, Хятадын “идэш” болж магадгүй хэмээн айж байгаа ажээ.

Нууц нисэх аппарат RQ-170 Sentinel нь саяхан Баруун өмнөд Азийн байлдааны талбараас ирж буй мэдээнд сонсогдох болжээ. Анх түүнийг Афганы Кандагар хотын ойролцоох баазад харсан байв. Эндээс эхлэн түүний албан бус нэр нь “Кандагарын араатан” болжээ.

Үнэн хэрэгтээ энэ аппарат нь 1960 онд Уралын цаана сөнөөгдсөн U2 гэх цуутай тагнуулын онгоцны “ач” юм. Тэр онгоцны далавчны дэлгэлтийн урт нь  30 метр бөгөөд 50 мянган фут буюу 16 км-ын өндөрт нисдэг байжээ. Энэ дрона стелс технологиор (радарын эсрэг) бүтээгдсэн бөгөөд шинэ аппарат энэ дайны талбарт гарч ирсэн нь шинжээчдийн хувьд таавар байлаа. Талибуудад радар байтугай Агаараас хамгаалах систем ч байхгүй.

Энэ тааврын хариуг Иранаас авсан мэдээний дагуу арванхоёрдугаар сарын 4-нд Ираны нутагт  RQ-170 SentineI аппаратыг унагасан гэж мэдээлсэн “Аль-Жазира” телевиз өгөв. Иранчууд нисгэгчгүй онгоцыг радио цахилгааны эсэргүүцэх албатай хамтарч тус орны Агаараас хамгаалах хүчин унагасан гэж мэдээлж байгаа. Америкийн нууц аппарат бараг бүтнээрээ иранчуудын гарт орсон байна.

Дараагийн өдрүүдэд нь америкчууд аппаратын тоног төхөөрөмжид саатал гарснаас түүнийг унасан гэж хэлж байна. Тоног төхөөрөмжийн саатал, доголдол гарсан тохиолдолд уг онгоц өөрөө бааздаа эргэн ирэх ёстой байсан бөгөөд радарын эсрэг мөн эргэн буцаах системд нь саатал гарснаас уг аппарат сүйрчээ.
Энэ цагаар Wall Street Journal сонинд аппаратыг аврах гурван хувилбарыг америкчууд төлөвлөсөн байлаа хэмээн бичиж байна. Аппарат унасан газарт тэд десанд буулгах нэг хувилбар дээр тусгай хорлон сүйтгэх отрядыг явуулан түүнийг устгах, гуравт нь агаараас аппаратыг бөмбөгдөхөөр шийдсэн байж. Гэвч гурван хувилбарыг аюултай мөн амжилтын баталгаагүй гээд орхижээ.

New York Times сонинд өгүүлснээр RQ-170 нисгэгчгүй онгоцоор Осама бин Ладены амьдарч байсан байрыг ажиглаж байсан гэнэ. Одоо “Кандагарын араатан” Ираны цөмийн хөтөлбөрийг хянан тагнахад идэвхтэй ашиглагдаж байна. Уг онгоцыг тоноглосон сенсорууд ба мөн түүнийг жолоодох программ нь цэргийн талаасаа онцгой үнэтэй бөгөөд тэднийг иранчууд хуулбарлах эсвэл ашиглаж чадахгүйг New York Times тэмдэглээд Иран  “араатанг” Орос эсвэл Хятадад худалдаж магадгүй  хэмээн цэргийнхэн түгшиж байна гэж бичжээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж