Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалах салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, энхийг дэмжих болон хүмүүнлэгийн ажиллагаа, зэвсэглэл, техникийн хамтын ажиллагаа, цэргийн сургалт, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, хамтын ажиллагааны гэрээ эрх зүйн баримт бичгийг ойрын үед байгуулахаар тохиролцов.
Манай улс хуучны Бүгд Найрамдах Социалист Чех, Словак Улстай бүх салбарыг хамарсан өргөн хамтын ажиллагаатай байсан бөгөөд БНЧУ-тай харилцаж буй найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд манай Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болов.