Сюзан Бойл ганцаардлын эсрэг

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Сюзан Бойл ганцаардлын эсрэг

“Авьяаслаг британичууд” шоуны ялагч болж, дуу хоолойгоороо дэлхийг сөхрүүлж чадсан Сюзан Бойл саяхан нэгэн ярилцлагадаа ганцаардал түүний хамгийн том бэрхшээл хэмээн ярьжээ. Хүнд итгэхээс айдаг Сюзан Бойлыг ээж нь 47 настайдаа төрүүлсэн бөгөөд хүүхэд байхаас нь салахгүй дагасан “гахай” хочноосоо болж байнга доромжлуулдаг байсан тухайгаа тэрбээр ярьсан байна. “I Dreamed A Dream” дуу нь дэлхийн сая сая хүнд хүрсний дараа тэр жинхэнэ од болж гялалзсан билээ. 18 сая фунт стирлингийн хөрөнгөтэй Сюзан Бойл орчин үеийн, шинэ хауз худалдаж авсан ч ээжийнхээ хуучин байшинд амьдардаг хэвээрээ байгаа гэнэ. Тэрбээр 2009 онд “Авьяаслаг британичууд” шоунд оролцохдоо өмссөн алтлаг өнгөтэй даашинзаа одоо хүртэл хадгалдаг аж. Сюзан Бойл хаанаас гаралтай, хаана хүрснээ санаж байхын тулд даашинзаа хадгалдаг бөгөөд бусдыг гадаад төрх байдлаас нь болж шоолж, доромжлохыг эсэргүүцсэн хандивын ажиллагаанд  зориулж,  даашинзаа дуудлагаар худалдаалахаар төлөвлөж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж