Хан-Уулын санхүүчид баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.11-нд нийтлэгдсэн

Хан-Уулын санхүүчид баяраа тэмдэглэв

Энэ онд Монгол Улсад санхүүгийн алба байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн 350 гаруй  санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нар “Санхүүчдийн баяр”-аа тэмдэглэсэн байна. “Санхүүчдийн баяр”-т Сангийн яам, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцов. Энэ үеэр Санхүү, банкны тэргүүний ажилтан эдийн засагчаар 20, Сангийн яамны “Жуух бичиг”-ээр 30, Санхүүгийн алба үүсч байгуулагдсаны 100 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр  108, нийслэл, дүүргийн бусад шагналаар 20 хүн тус тус энгэрээ мялаалаа.

Санхүүчдэд баяр хүргэж, Гавьяат жүжигчин С.Батсүх, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, О.Анхбаяр, Б.Халиун нар болон “Мотив”, “Гурван охин” хамтлагууд ая дуугаа өргөжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж