Гавьяат багш Ц.Хандын нэрэмжит олимпиад болно

Хуучирсан мэдээ: 2011.12.11-нд нийтлэгдсэн

Гавьяат багш Ц.Хандын нэрэмжит олимпиад болно

Монгол Улсын Гавьяат багш Ц.Хандын нэрэмжит Физикийн XII бага олимпиад өнөөдөр нээлтээ хийж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг энэхүү олимпиадад нийслэлийн 22 сургуулийн 300 гаруй сурагч оролцон, физикийн хичээлээр олж авсан мэдлэг, оюун ухаан ур чадвараа сорьж өрсөлдөж байна. 

Улсын физикийн олимпиадын хорооноос жил бүр зохион явуулдаг тус  олимпиад  нь олон улсын болон Ази тивийн хэмжээнд нэр хүнд бүхий уралдаан, тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, тэдгээрийг бэлтгэн амжилттай оролцуулахад чухал нөлөө үзүүлсээр ирсэн юм гэж Улсын физикийн олимпиадын хорооноос мэдээллээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж