Германы баруун мужийн Кёльн хотын нэгэн зочид буудалд 100-гаад могой, 70 яст мэлхий, 20 гаруй неон өнгөтэй мэлхий хадгалж байсан гурван хятад иргэнийг цагдаа нар өнгөрсөн баасан гаригт баривчилсан байна. Зочид буудлын нэгэн эмэгтэй шатан дээр могой байхыг хараад цагдаа нарт мэдээлснээр уг хэрэг илчлэгджээ. Зочид буудалд буудалласан Хятадын гурван иргэнд дээрх амьтдыг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Цагдаа нар хэдэн мянган еврогийн барьцаа төлсний дараа Хятадуудыг суллаж, харин амьтдыг Кёльн хотын амьтны хүрээлэнд өгчээ.
Н.Энх