Н.Ганбаатар агсны нэрэмжит тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.11-нд нийтлэгдсэн

Н.Ганбаатар агсны нэрэмжит тэмцээн болж байна

Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, нэрт дасгалжуулагч Нямдаваагийн Ганбаатар агсны нэрэмжит насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд болж байна.

Н.Ганбаатар нь 1981 оны “Дэлхийн цом”-ын мөнгө, 1979 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, “Интернационал” олон улсын тэмцээний таван удаагийн аварга болж байсан шилдэг бөх билээ. Тэрээр 1991 онд “Тулгат” бөхийн клубийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ клубээс даян аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Монгол Улсын аварга Д.Сумьяабазар, ДАШТ-ий олон удаагийн шагналт Т.Зүүнбаян, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальт Т.Гансүх, А.Болдсүх, Б.Батбаяр нарын олон шилдэг бөхчүүд төрсөн байдаг.

Нэрэмжит тэмцээнийг түүний гэр бүл, шавь нар болон ивээн тэтгэгчид хамтран зохион байгуулж байна. Тэмцээнийг 55 кг, 60 кг, 66 кг-ийн ангиллаар явуулах бөгөөд аварга болсон бөхийг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн шагналтай (600 мянган төгрөг) тэнцэхээр бай шагналаар урамшуулах ажээ. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатарын барилддаг байсан 60 кг-ийн жингийн түрүү бөхөд тусгай шагнал хүртээхээр шийдвэрлэсэн байна. Тэмцээнд Монгол Улсын Гавья

Дэлгэрэнгүй мэдээллийг www.wrestling.mn-ээс авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж