Сурагчдад теле хичээл заана

Хуучирсан мэдээ: 2011.12.11-нд нийтлэгдсэн

Сурагчдад теле хичээл заана

“Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны багш нарын Ажил хаялт зохион байгуулах түр хорооныхон маргаашнаас буюу энэ сарын 12-ноос хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа билээ. Түр хорооныхон  сургуулийн удирдлагуудаар дамжуулан сурагчдын эцэг, эхэд сонордуулга хүргүүлсэн байна. Мөн ажил хаялт зарласан хугацаанд эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтдаа байлгахыг тэд зөвлөжээ. Хэрэв сурагч гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөх, осолд өртөх зэргээр асуудал гарвал сургуулийн удирдлага болон багш нарын зүгээс хариуцлага хүлээхгүй гэдгийг тэд сануулж байгаа юм. 

Ямартай ч маргаашнаас эхлэн нийт 89 сургууль, 98 цэцэрлэгийн багш нар ажил хаях нь тодорхой болоод байгаа бөгөөд тэд төр засгийн өндөрлөгүүд багш нарын шаардлагыг хүлээн авч, асуудлыг нааштайгаар шийдэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх аж.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс багш нар хугацаагүй ажилтын хугацаанд хүүхдүүдийг хичээлийн хоцрогдолгүй байлгах үүднээс Монголын Үндэсний “Боловсрол суваг” телевизтэй хамтран Теле хичээлийг явуулах юм.

Теле хичээл даваагаас баасан гаригийн өдөр бүр 10.00-12.00, 13.00-14.30, 15.00-16.00 цагийн хооронд “Боловсрол суваг” телевизээр гарах тул эцэг, эхчүүд та бүхнийг энэ цагт хүүхдүүдээ теле хичээлд анхаарлыг нь хандуулна уу.

Ингээд та бүхэнд хугацаагүй ажил хаялтанд оролцох сургууль, цэцэрлэгийн жагсаалтыг хүргэе.

МҮЭХ-ноос хугацаагүй ажил хаялтанд оролцох цэцэрлэгүүдийн жагсаалтыг хүлээн авсныг та бүхэнд хүргэж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж