Манангийн улмаас бүх нислэгийг цуцлаад байна

Хуучирсан мэдээ: 2011.12.11-нд нийтлэгдсэн

Манангийн улмаас бүх нислэгийг цуцлаад байна

Улаанбаатар хотод өчигдөр оройноос эхлэн их хэмжээний манан буусан нь одоог хүртэл гүйцэд арилаагүй байна. Их хэмжээний манантай байгаагаас шалтгаалан ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул төмөр замын өртөөний сэлгээ, хөдөлгөөний гал тэргүүдийг түр хугацаагаар зогсоогоод байгаа мэдээлэл байна. Түүнчлэн МИАТ компанийн өчигдрийн Улаанбаатараас нисэх болох Улаанбаатарт буух бүх нислэгийн манангийн улмаас цуцалжээ.

Бээжингээс нэгэн зорчигч манайд мэдээлэл ирүүллээ. Түүний мэдээлснээр өчигдөр Улаанбаатарт газардах байсан Сингапур-Улаанбаатар, Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоц одоог хүртэл нислэг үйлдэх боломжгүй Бээжинд саатаад байна. Зорчигчид 12 цагийн турш онгоцондоо нислэг үйлдэхийг хүлээж байгаа гэлээ.

МИАТ компанийн мэдэгдэж буйгаар бол өнөөдөр үдээс хойш 14:00 цаг хүртэл цаг агаарын нөхцөл байдлыг харзнах юм байна. Энэ үед манан арилах төлөвтэй байгаа гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэл ирсэн тул 14:00 цагаас хойш нислэгийн хуваарийг танилцуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотод буусан манан

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж