Төмөр замаар зорчигчдын тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Төмөр замаар зорчигчдын тоо өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр энэ оны эхний арваннэгэн сард төмөр замын тээврээр 16783.2 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 3540.0 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1500.6 мянган тонн буюу 9.8 хувь, зорчигчдын тоо 300.5 мян.хүн буюу 9.3 хувиар өсчээ. Төмөр замын тээврийн салбарын орлого 2011 оны эхний арваннэгэн сард 354.1 тэрбум төгрөг  болж, өмнөх оны мөн үеийнхээс 82.6 тэрбум төг буюу 30.4 хувиар өсчээ.

 Тэгвэл агаарын тээврээр 2011 оны эхний арваннэгэн сард 2.6 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 525.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1.1 мянган тонн буюу 71.5 хувь, зорчигчдын тоо 160.8 мянган хүн буюу 44.1 хувиар өсчээ. Агаарын тээврийн салбарын орлого оны эхний арваннэгэн сард 149.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.2 тэрбум төг буюу 41.8 хувиар нэмэгдсэн гэсэн өөдрөг мэдээг дуулгаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж