Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 6133.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 45.4 тэрбум төг буюу 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2194.1 тэрбум төг буюу 55.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэхдээ гүйлгээнд байгаа бэлэн мөнгө арваннэгдүгээр сарын эцэст 678.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 16 тэрбум төгрөгөөр буурсан бол өмнөх оны мөн үеийнхээс 206 тэрбум төгрөгөөр өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл арваннэгдүгээр сарын эцэст 5438.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 216.8 тэрбум төг буюу 4.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2326.2 тэрбум төг буюу 74.7 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 71.5 тэрбум төг болсон нь өмнөх сарынхаас 5 тэрбум төгрөгөөр, өссөн үзүүлэлт бол өмнөх оны мөн үеийнхээс 18.7 тэрбум төг буюу 20.7 хувиар буурсан юм байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны арваннэгдүгээр сарын эцэст 343.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 4.2 тэрбум төг буюу 1.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 27.7 тэрбум төг буюу 7.5 хувиар буурчээ.