Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Гоёл” наадам өнөөдөр “Рамада” зочид буудалд 16.00 цагт эхлэх гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй энэ удаагийн "Гоёл" наадам 14-нийг дуустал “Рамада” зочид буудалд “Монголын загварын долоо хоног” нэрийн дор зохион байгуулагдах юм. Энэ үеэр гадаад дотоодын дизайнеруудын бүтээлийг танилцуулна. Харин хаалтын ажиллагаа 15-нд 19.00 цагт СТӨ-нд болж, шилдгүүдийг шалгаруулах юм. “Гоёл” наадмыг зохион байгуулагчдын тэмдэглэснээр энэ удаад “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Азийн модель”, “Эра модель”, “Look” зэрэг агентлагуудын шилдэг загвар өмсөгчид оролцоно.
"ГОЁЛ -2012" наадмын хөтөлбөр
"Монголын загварын долоо хоног"-"Рамада" зочид буудалд
12 сарын 10
16:00 Дархан Минж
17:00 Эвт гурван од
18:00 Уран элбэг
19:00 Говь ХК
12 сарын 11
15:00 Үслэг эдлэлийн загварууд
16:00 Дархан нэхий
17:00 Дизайнер Батсүх ба Цогтгэрэл
18:00 Фэйшн даймонд
19:00 Кашмир уоркшоп
12 сарын 12
15:00 Гурван билэг
16:00 Дархан Гоёлын тэргүүн байрын дизайнер
17:00 Дизайнер Ундараа
18:00 Бейс тайлор
19:00 Сити институт
12 сарын 13
15:00 Фэйшн трейд. Нобби бренд
16:00 Дизайнер Овдогмид
18:00 Отгон фэйшн
19:00 Шилмэл загвар
12 сарын 14
16:00 ОХУ дизайнер Сарапулов И., дизайнер Жаргалова А,
17:00 Сингапурын дизайнер
18:00 Хятадын дизайнер
19:00 ОХУ-ын дизайнер Будыщева Л,
12 сарын 15
Соёлын Төв Өргөөнд
19:00 Гала тоглолт