Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн зах зээлд баасан гаригт нефтийн үнэ өссөн тухай Bloomberg мэдээлэв. Европын Холбооны орнуудын тэргүүлэгчдийн уулзалтаар төсвийн тогтвортой байдлыг бий болгоно гэсэн шийдвэртэй холбоотойгоор үнэ өссөн гэж шинжээчид үзэж байна.

Brent Crude Oil маркийн баррель нефтийн үнэ Лондоны IСE (InterContinental Exchange Futures) биржид 0,51 ам.доллараар өсч, 108,62 ам.доллар боллоо.

Light Sweet Crude Oil маркийн баррель нефтийн үнэ Нью Йоркийн (New York Merchantile Exchange) биржид 1,07 ам.доллараар өсч, 99,41 ам.доллар боллоо.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж