Орон нутгийн сонгуулийн хууль дэмжлэг авлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн хууль дэмжлэг авлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Дараа УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, сонгогч илүү санал өгөх оролдлого хийсэн, сонгуулийн дүнг будлиантуулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх юм байна. Үнэ бүхий зүйл өгөхийг хориглох нь. Сонгуулийн үеэр нэр дэвшигчид сэтгүүл гарган тараадаг. Түүнийг тараахаар үнэ бүхий зүйлд орчих юм биш биз дээ хэмээн лавласан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Энэ асуудлыг сонгуулийн хууль хэлэлцэх үеэр ярилцаж болох байх гэлээ. Ингээд энэхүү төслийг хоёрдах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр мөн л УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Харин энэ өдөр баталсан хуулийн төсөлд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд багтлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж