Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Энэ оны сар хиртэх сүүлчийн үзэгдэл өнөө орой болно НАСА мэдээлэв.

Хэрэв цаг агаар сайн байвал АНУ, Европ болон ОХУ-ын баруун мужуудад сар хиртэлтийг харж болох юм. Эдгээр нутагт хиртэлтийн үедээ сар доор байрлах учир харахад илүү том тод байна. НАСА-гийн мэдээлснээр байгалийн энэ үзэгдэл өнөөдөр гринвичийн цагаар 11.33-17.30 цагийн хооронд болох юм.

Ер нь сар хиртэлт жилийн хугацаанд нэгээс хоёр удаа тохиолддог бөгөөд энэ оны зургадугаар сарын 15-нд сар хиртсэн. Сарны бүтэн хиртэлт өнөөдөр гринвичийн цагаар 14.06 цагт болно.

2011 онд нар дөрвөн удаа хагас хиртсэн бөгөөд сар хоёр удаа хиртэж байна. Нарны дараагийн хиртэлт ирэх оны тавдугаар сард болох юм. Хятад, Япон болон АНУ-ын баруун нутгийн оршин суугчид харах боломжтой аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж