Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Япон улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордсон бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлал энэ сарын 13-н хүртэл үргэлжилнэ. Тодруулж хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Катар улсад хийж буй айлчлал, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Япон улсад хийж буй айлчлал нэг өдөр зэрэг өндөрлөнө гэж хэлж болно. Айлчлалын хугацаанд УИХ-ын дарга Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга ноён К.Хирата, Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Ёкомичи, Ерөнхий сайд ноён Ё.Нода нартай уулзана. Мөн Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан Акихито, хатан Мичико нарт бараалхана. Түүнчлэн тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзаж, Монгол, Японы хөрөнгө оруулалтын семинарын нээлтийн арга хэмжээнд оролцох юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Су.Батболд, тус бүлгийн орлогч дарга Д.Ганхуяг, бүлгийн гишүүн З.Алтай, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын даргын Олон нийт, хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн зөвлөх Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нарбн албаны бусад хүн багтсан юм. байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллаж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж