Нобелийн шагнал гардуулах ёслол болно

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Нобелийн шагнал гардуулах ёслол болно

2011 оны Нобелийн шагнал гардуулах ёслол өнөөдөр Стокгольм болон Осло хотод болно гэж Нобелийн Сангийн хэвлэл мэдээлэл мэдэгдлээ.

Альфред Нобелийн нэрэмжит утга зохиол, анагаах ухаан, физик, хими, эдийн засаг болон энх тайвны шагналын энэ оны эзэд шагналаа гардан авна.

Нийт 13 хүн шагналаа гардан авна. Тэднээс хамгийн ахмад нь утга зохиолын шагналд нэр дэвшсэн Шведийн яруу найрагч 80 настай Томас Транстрёмер бол хамгийн залуу нь физикийн шагналд нэр дэвшсэн АНУ-ын физикч 42 настай Адам Райсс юм. Шагнал гардуулах ёслол Осло хотод энх тайвны шагналаар эхэлнэ. Энх тайвны шагналд гурван эмэгтэй нэр дэвшээд байгаа билээ. Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон-Серлиф, Либерийн эмэгтэйчүүдийн энхийн хөдөлгөөний идэвхтэн Леймах Гбови болон Йемений тэмцэгч Тавакул Карман нар шагналаа гардан авах юм.

Анагаах ухааны шагналыг дархлаа судлалын ажилд нь АНУ-ын Брюс Бойтлер, Францын Жюли Хоффман болон насан өөд болсон Ральф Стейнмен нарт олгох юм. Ральф Стейнмений шагналыг түүний эхнэрт гардуулах аж.

Физикийн шагналыг Supernova Cosmology төсөл, сансрын телескопын ажлаар Сола Перлмуттер, Брайан Шмидт болон Адам Райсс нар хуваан авах юм.

Химийн шагналыг Даниэль Шехтман квази талстыг нээсэн бүтээлээрээ авна.

Эдийн засгийн шагналыг АНУ-ын эрдэмтэд Томас Саржент болон Кристофер Симс нар макро эдийн засгийн судалгааны бүтээлээр авах юм.

Жил бүрийн шагналыг Альфред Нобелийн таалал төгссөн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр гардуулдаг уламжлалтай. Шагналын сан ангилал бүртээ 10 сая швед крон буюу нэг сая евро байдаг.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж