Надад үнэгүй газар өг, тэгвэл би хямд орон сууц барья | News.MN

Надад үнэгүй газар өг, тэгвэл би хямд орон сууц барья

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Надад үнэгүй газар өг, тэгвэл би хямд орон сууц барья

Суут
эрдэмтэнд Архемэд “Надад тулах цэг өгөөч, тэгвэл бил дэлхийг өргөе”
хэмээн хэлсэн байдаг. Түүний шиг “Надад үнэгүй газар өг, тэгвэл би ам.
метрийг нь 650 мянган төгрөгөөр зарахаар хямд орон сууц барья” гэж
хэлдэг хүн Монголд олон байна.  Бүр тодорхой хэлбэл, Дельта констракшн”
ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбат гэдэг
нөхөр  Нийслэлийн захиргаанд хандаж, “Инженерийн шугам сүлжээтэй газрыг
нь үнэгүй гаргаад өгчих, би мкв-ыг нь 650 мянгаар бодоод дөрвөн жилийн
хугацаанд 4000 айлын орон сууц бариад өгье” гэж захидал бичсэн байгаа
юм. Мөн “Барилгачдын холбоо”, “Монголын барилгын инженерүүдийн
холбоо”-нд ч энэ саналаа хэлсэн гэсэн. Даанч нийслэлийн захиргаа хүлээж
аваагүй юм билээ. Уг нь энэ боломжтой санал, болох ажил. Иргэн та 50 мкв
байр 32.5 сая төгрөгөөр авч байна гээд төсөөлдөө. Сайхан санагдахгүй
байна гэж үү. Ийм үнээр авах боломж бидэнд байна. Ганцхан төр засаг л
хөдөлж өгөхгүй, иргэдээ шулах ажил хийгээд байна шүү дээ.  Төр засаг
гэдэг чинь газрын наймаа хийгээд баяжчихсан төрийн томчуудыг хэлээд
байгаа юм. Өнөөдөр нийслэлд газар үнэтэй байгаа. Хэн нэгэн эрх
мэдэлтнээс барилга барих газар авахын тулд барилгын компанийн захирлууд
өч төчнөөн төгрөгний  авилга өгч  байгаа нь үнэн. Энэ бүхнээс
шалтгаалаад  орон сууц ч үнэтэй байгаа. Гэтэл нийслэл өнөөдөр утаанаасаа
салах нь битгий хэл улам нэмэгдээд байдаг. Эрх баригчид, дарга нар
утаанаас салах хамгийн төгс шийдэл бол барилгажилт гэж хэлдэг. Тэр ч
утгаараа төрөөс 40, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэн,
хэрэгжүүлж байгаа. Тийм байж өнөөдөр   манайхан утаагүй зуух гэх мэт
завсрын шийдлүүдэд бүх анхаарлаа өгчихөөд, барилгажилтаа орхичихоод
байгаа нь нийслэл утаанаасаа мөд салахгүй гэдгийг харуулж байна.  Уг нь
барилгажих явцыг дэлхийн улс орнууд хоёр хэсэгт хувааж шийддэг юм
билээ.  Хамгийн өргөн шийддэг арга нь ерөөсөө л төр засаг нь оролцдог. 
Моргэйжийн зээл өгдөг, эсвэл төр өөрөө барьж иргэддээ зохих үнээр нь
өгдөг. Төр оролцохоор бага, дунд орлоготой иргэдэд хандаж, тэднийг орон
сууцжуулж байгаа юм. Ингэхээр байрны үнэ буурч, дундач амьдралтай хүмүүс
нийтээрээ орон сууцтай болох боломжтой. Төр өөрөө барьж байгаа учраас
газар нь үнэгүй. Авлига байхгүй. Тийм болохоор ам.метрийг нь 650 мянган
төгрөгөөр зарахад болно гэсэн үг. Үгүй ядаж 750 мянга. Гэтэл манай төрд
тийм чадал алга. Эсвэл сэтгэл ч байхгүй байж болох. Төр нь өөрөө том
барилгын компани болчихсон юм хойно арга ч байж уу. 

Нөгөө талд 
мөнгөтэй хүн мөнгөө гаргаад барилга барихаар нэг өөр болно. Одоо бол
Монголд мөнгөтэй хүн мөнгөө гаргаад барьж байгааг л бид харж байна. Тийм
болохоор барилгын үнэ өндөр байгаа байхгүй гээд яах вэ дээ.  Хөрөнгө
оруулагч өөрөө хөрөнгөө оруулаад зарж байгаа тохиолдолд яагаад барилгаа
хямдхан зарах ёстой гэж. Ямар ч тохиолдолд тийм зүйл байхгүй. Тэгэхээр
одоо бидэнд ганцхан л зам байна. Ард түмнээ гэсэн сэтгэлтэй төрийн
түшээд гэж байгаа бол  моргэйжийн зээл өгөх асуудалд бага зэрэг анхаарал
хандуулмаар байна. 

Хэрвээ моргэйжийн зээлээр бариад эхэлвэл
угаасаа мкв нь 650 мянга болоод эхлэх нь тодорхой.  Дунд орлоготой
хүмүүстээ зориулаад ийм арга хэмжээ авах боломж манай төрд хангалттай 
байгаа.  Хүмүүст бэлэн мөнгө тарааж, хэдэн тэрбумаар зүгээр л цацаж,
мөнгөөр, төсвөөр тоглож байгаа биз дээ. Түүгээрээ зээл гарга л даа.
Эсвэл төр барилгаа бариад, иргэддээ хүүгүй зээл өгсөн ч яадаг юм. Зүгээр
мөнгө тарааж байснаас л дээр. Тэгэхгүй барилга барьж байгаа компаниуд
руугаа дайрч, давшлаад, гоочлоод суугаад байвал хэзээ ч утаанаас салж,
бүрэн барилгажина гэж байхгүй. Өнөөдөр  тансаг хэрэглээний, дунд түвшний
хүмүүст зориулсан, бага орлоготой иргэдэд зориулсан гээд гурван төвшний
орон сууц барьж байна,  барилгын компаниуд.  Тансаг хэрэглээний орон
сууцны нэг метр квадратын өөрийн өртөг нь 900 мянган төгрөг байгаа.
Гэхдээ орон сууцаа  ойролцоогоор 1,8 сая төгрөгөөр зарж байгаа. Зараад
байхад нь аваад байгаа учраас зах зээлийнхээ жамаар явж байна. Гэхдээ
барилга  гадна орчин, цэвэр агаар гээд олон зүйлийг нийлүүлж байж үнээ
тогтоодог л байх. Нэгэнт баячууд аваад байгаа хойно хоёр эсвэл гурав
нугалж зарах нь бизнесмэний л дур. Харин  бага, дунд орлоготой иргэдэд
зориулсан барилга 650-900 мянга орчим төгрөгөөр босч байна. Энэ бол яг л
бодит өртөг. Түүн дээр манайхан 400-600 мянган төгрөг нэмээд л зарж
байгаа.  Яах вэ дээ, бас л зах зээлийн хууль. Бизнесийн алтан дүрэм.
Тэгэхээр төр засаг нэг хэсэгтээ л өгөөмөр барилгын компани болж, иргэдээ
орон сууцжуулах хэрэгтэй байгаа юм. Эсвэл үнэгүй газрыг нь шийдэж өгөх
хэрэгтэй. Тэгвэл тэр хүмүүс хямд барилга бариг.

Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2011-12-10 202.55.186.20

энэ газраар баяжсан хэдэн нөхдүүдийг эрт орой хэзээ нэг цагт шүүж л таарна шударга төр засагтай болох нь ард түмний л сонголт шүү дээ 12онд сонголтоо зөв хийцгээе монголчуудаа

Avatar

ddd 2011-12-10 180.149.93.12

нийслэлийн газрын албаны дарга нийслэлийн захирагч нарыг соль тэгээд л шийдэгдэх асуудал байна 100 мянган айлын сууцыг үнэгүй газарт бариг Харин бусад нь бол төлбөртэй л байна биз Энэ гэр хорооллын хэдэн айлуудаа байранд оруулаад авъяааа Өөрсдийнх нь газарт л бариад өгнө шүү дээ Хэдхэн айл шүү дээ Том орнуудын бол хөх инээд хүргэх асуудал шүү дээ Орос Хятад Японууд бол 100 мянга шүү хэхэ л гэх байхдаа

Avatar

Зочин 2011-12-10 122.201.18.142

Наад зах нь утаанд хэдэн тэрбумаар нь цацдаг harin tegeed terbumiinhaa ur dung ni har shunu narnii zamaar yavj baigaa terguud avaaraa asaaj yavj bna uardah mashin haragdahgi ih utaa

Avatar

j 2011-12-10 122.201.23.218

Газрын албаныхан болон Прокурорынхон нийлж нийслэлийн газрыг зараад дууссан биз дээ Иргэд бид эсэргүүцээд ч холдох биш дээ Зүгээр л замаа тавиад цахилгаанаа залгаад өг гэхээр хувийн бизнесээ алдахгүйн тулд аль болох хааж байгаа биз дээ Зүгээр л газрыг минь өгч үз

Avatar

namuun 2011-12-10 218.39.77.69

Manai Mongoliin ediin zasag Songuuliin ediin zasag bolood udaj bna Iim baidlaar udaan urgeljilwel ulam l dordoh bhdaa Ihenh zaluuchuud ni surah ajillah neriidleer gadagshaa garaad yawtsanheden huuhed hogshid emegteichuud l Mongold bh shig Araichdee manai tor zasag yadaj tusalj demjij suid boldogguima gehed sain yawah zamiig ni zasaj ogoosei

Avatar

Зочин 2011-12-10 202.179.20.242

Угаасаа төр засаггүй улс Дандаа хулгайч нар Су Батболдоос эхлүүлээд бүгд хулгайч Карманы хулгайчаас ердөө дээрдэх юмгүй шаарнууд Наад зах нь утаанд хэдэн тэрбумаар нь цацдаг Гэтэл бидэнд өчнөөн боломж байгаа шүү дээ Мөнгөөр сонгууль өгөхөө ль больчих хэрэгтэй Ямар ард түмэн байна тийм л засаг байдаг шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж