Энэ жил улсын хэмжээнд 12 мянган тн мах нөөцлөхөөр болсон. Харин нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, 22 болсон байна. Тиймээс эдгээр байгууллагыг хуваарилах гэсээр нөөцийн мах бэлтгэх ажил бага зэрэг оройтойж байгаа юм. Харин өчигдөр НЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийнхэн дээрх аж ахуйн нэгжүүдийн нэрийг Монголын махны холбоонд хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс гэрээгээ хийх юм байна. Нөөц бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд урамшуулал болгож, нэг кг мах тутамд 500 төгрөг олгоно. Үүнд зарцуулах нийт зургаан тэрбум төгрөгийг улс гаргана. Дашрамд сонирхуулахад, дээрх 22 байгууллагуудаас хамгийн их махыг “Жаст агро” ХХК, “Мах импэкс” ХК бэлтгэх юм байна.
Н.Пунцаг
Эх сурвалж: www.mminfo.mn