Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал өнөөдөр Катар улсад хүрэлцэн очсоноор үргэлжилж байна. Төрийн тэргүүн тус улсад гурав хоног болно. Энэ хугацаанд Катар улсын Доха хотноо болох НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн Холбооны дөрөвдүгээр форумд оролцоно. Ингэхдээ “Хөгжлийн зорилтуудыг ургашлуулахад итгэлцлэл, хүлээцтэй хандлагыг эрхэмлэх нь” сэдэвт бүгд хуралдаан дээр үг хэлнэ. Мөн “Ардчилал ба соёл иргэншлүүдийн хоорондох нийтлэг үндэслэлийг ойлгоход ардчиллын боловсролын үүрэг” сэдэвт хуралдааныг зохион байгуулж даргална. Уг хуралдаанд 11 орны төрийн тэргүүн, хэд хэдэн орны ерөнхий сайд нар оролцоно. Мөн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Катар улсын Эмир, Үе залгамжлах хунтайж, Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ хийх юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж