Цагдаагийн албан хаагчид вакцинд хамрагдав | News.MN

Цагдаагийн албан хаагчид вакцинд хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Цагдаагийн албан хаагчид вакцинд хамрагдав

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэй ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд байнга анхаарал хандуулан ажиллаж “Гэр, орон сууц, эрүүл мэндийн асуудал, нийгмийн хамгаалал” хөтөлбөрийг өнгөрөгч 2010 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, орон сууцжуулах, нийгмийн асуудлыг дээшлүүлэх, хөдөлмөр аюулгүй байдлыг хангах талаар олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь ханиад, томууны дэгдэлтийн үе эхэлж байгаа энэ үед эрсдэлтэй орчин болон иргэдтэй өдөр тутам харьцдаг Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран гудамж талбай, олон нийтийн газарт эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж буй 1600 цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамруулах ажлыг нэн түрүүнд зохион байгуулсан байна.

Уг вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2011-2012 оны томуугийн улиралд хэрэглэхээр зөвлөмж болгосон “MEVAC™ -FLU”, “Influenza Vaccine”, томуугийн вирусын гурван дэд хэв шинжийг агуулсан, томуугаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй вакцин аж. Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд туслалцаа үзүүлэн ажлыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Баянгол, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нартай хамтран хэрэгжүүлжээ.

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2011-12-10 182.160.30.76

zov bnaa

Avatar

Харьяалалгүй цагдаа нарт вакцин хийв 2011-12-10 202.179.20.209

Сайд нь насаар төрд зүтгээд байртай болж чадаагүй байхад хөөрхий энэ хэдэн цагдаа байргүй харьяалалгүй болохоор нь бөөнд нь вакциндаж байгаа юм байхдааСайд нь байргүй байдаг салбарт юу бодож ажилладаг байнаБизнес хийхэд амархан байртай болдог юм дааГэхдээ шударгаар хөдөлмөрлөөд бас баяжиж ч болдог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж