Хятадын хэрэглээний инфляци буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Хятадын хэрэглээний инфляци буурчээ

Арваннэгдүгээр сарын үзүүлэлтээр Хятадын хэрэглээний инфляци өмнөх сараас нэлээд буурсан байна. Өнгөрөгч долдугаар сард тус улсын хэрэглээний инфляци рекорд тогтоож байжээ. Үүнээс хойш бага багаар буурсаар өдгөө 4.2 хувьд хүрсэн аж. Өнгөрөгч аравдугаар сард хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн индекс 11.9 хувьтай байсан бол арваннэгдүгээр сард 8.8 хувь болтлоо буурчээ.  Хятадын үйлдвэрийн салбарынхан өнгөрөгч сард хамгийн томоохон хоёр хамтрагч Америк, Европтой ойрын гурван жилийн худалдааны гэрээг хийжээ. Сүүлийн үе нэлээд уналтад ороод буй тус хоёр улсууд руу гаргах экспортоо нэмэгдүүлэх зорилготой гэрээ юм байна. Хэдийгээр инфляцийн хэмжээ одоо дундач үзүүлэлттэй болж эхэлж байгаа хэдий ч өдгөө нэлээд хямралтай байгаа Европын орнуудаас хамгаалж эхэлнэ зүйтэй хэмээн эдийн засагчид үзэж байна. Сүүлийн өдрүүдэд тус улсын барууны орнуудруу гаргах экспортын хэмжээ багассан гэх үзүүлэлт гарсан юм.

Б.Золзаяа

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж